Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 12-р сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2020 оны 12-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021-01-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2020 оны 12-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь, хоолой, Алтайн өвөр говиор -17.9-28.6 градус хүйтэн, бусад нутгаар -13.7-26.9 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Алтай, Бугат, Чандмань сумуудад -2, Тонхил, Төгрөгт -3, Есөнбулагт -5, бусад сумуудад -6-20 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Гуулинд -41, Дэлгэр, Тайширт -40, Шаргад -39, Жаргаланд -38, Дарив, Есөнбулагт -37 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -17-29 градус хүйтэн, бусад нутгаар -14-27 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 7, Бугат, Тооройд 4, Тонхил, Чандманьд 3, бусад сумуудад 0-15 градус хүйтэн байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Гуулинд -45, Тайширт -44, Шаргад -43, Жаргаланд -41, Даривт -39, Цогтод -38, бусад сумуудад -28-36 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба Есөнбулагт 1.8 мм, Баян-Уулд 1.5 мм, Жаргаланд 1.1 мм, Төгрөгт 0.8 мм, Чандмань, Тайширт 0.3 мм, Хөхморьт, Бигэр, Гуулин, Дэлгэр, Халиун, Цогт, Цээл, Шарга сумуудад 0.0 мм хур тунадас орсон байна.
Харин Алтай, Бугат, Тонхил, Тоорой, Дарив, Эрдэнэ сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 32 м/с, Есөнбулагт 21 м/с, Цээлд 15 м/с, Тоорой тосгон, Цогт, Дэлгэр, Баян-Уулд 14 м/с, бусад сумуудад 5-13 м/с хүрч шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-8 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2020 оны 12-р сарын 31-ны байдлаар Гуулин тосгонд 5 см, Есөнбулаг, Баян-Уул, Тайшир, Цогтод 3 см, Хөхморьт, Дэлгэр, Жаргалан, Эрдэнэ, Цээл, Халиунд 2 см, Төгрөг, Шарга сумуудад 1 см, Тонхил, Чандмань, Дарив сумуудад 0 см зузаан цастай, нийт нутгийн 60 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт Цээл 0.25 г/см2, Есөнбулагт 0.24 г/см2, Гуулин тосгонд 0.22 г/см2, Тайширт 0.18 г/см2, Эрдэнэд 0.05 г/см2 гэж тодорхойлсон байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич / М.Гүнбилэг /